DIAMOND ЗАГВАР

Diamond ангиллын орон сууц нь давхартаа 2-3 айлтай бөгөөд 172-215 мкв талбай бүхий 4-5 өрөө орчин үеийн хөгжил дэвшилттэй хөл нийлүүлэн яваа та бүхэнд зориулсан гайхалтай орчин, төгс шийдэл бүхий өрөөний загвар, тохижилт, тоноглол, бүхэн нь таны амжилтыг илтгэнэ.

Мастер унтлагын өрөө нь тайван амрах орчин бөгөөд угаалгын болон хувцасны өрөө рүү шууд орж болдог нь таны амьдралыг хөнгөвчлөнө.

Орчин үеийн тансаг дизайн бүхий гоёлын хана, байгалийн гэрэл өдөржин тусах өндөр цэлгэр цонх, гэрт тань гайхалтай зохицох камен зуух зэрэг нь Таны гэр бүлийн гишүүн бүрд сэтгэл ханамж, тав тухыг мэдрүүлэх ая тухтай орчныг бүрдүүлнэ.

Технологийн нээлт, нарийн хийц, шинэлэг загвар гаргадагаараа дэлхийд танигдсан АНУ-ын Kohler брэндийн цэвэр цэмцгэр байдлыг мэдрүүлэх шинэ загварын угаалтуур, ванн, суултуур болон байгалийн цэвэр чулуугаар ариун цэврийн өрөөг тохижуулсан.

Танд дараах 4 төрлийн сонголтыг санал болгож байна.

ЗУРГИЙН ЦОМОГ