
Luxury Apartment & Penthouse
“Deluxe Marshall Village” цогцолборын “King Tower” тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон таны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт байх болно.
“King Tower” тансаг зэрэглэлийн орон сууцны хотхон нь Монголд анх удаа Франц архитекторын зураг төслөөр, Герман инженерийн хяналт дор баригдсан гэдгээрээ онцлог. Бүтээн байгуулалтын чанар төдийгүй загвар дизайнд ийнхүү онцгой анхаарснаас гадна таван одтой зочид буудлын жишиг үйлчилгээг оршин суугчдадаа үзүүлдгээрээ бид Монголын зах зээлд цоо шинэ жишиг анхлан тогтоолоо.
Франц архитектур
Дэлхийн уран барилгын салбарт үлэмж нөлөө үзүүлсэн, өдгөө ч энэ салбартаа тэргүүлж буй Франц улсын архитектор “King Tower” хотхоны зураг төслийг гаргасан юм.
Франц орон хоол, хувцас загвар, дарс, урлаг, уран бүтээлчээрээ дэлхийд алдартай шигээ архитектураараа мөн дэлхий дахины анхаарлыг татдаг билээ. Францын уран барилга – архитектур олон зууны туршид дэлхий дахинд гайхагдан, нөлөөлж ирсэн бөгөөд архитектурын алдартай хэд хэдэн хэв загвар үүсэхэд түлхэц үзүүлсэн байдаг. Өнөөдөр ч Франц улс энэ салбартаа олон улсад тэргүүлэгчийн байр суурийг эзэлсээр байна. Жан Нувель, Доминик Перро нарын дэлхийд алдартай архитекторууд Францаас гаралтай билээ.
Герман инженеринг
Өнөөдөр дэлхийн бүхий л томоохон бүтээн байгуулалтад Герман улсын инженерүүд ажиллаж байна. Нягт нямбай байдал, найдвартай ажиллагааг дээд зэргээр анхаардаг герман инженерийн ур ухааныг бид хотхоныхоо бүтээн байгуулалтад шингээлээ.
Герман улс инженерингийн салбарт дэлхийд хамгийн шилдэгт тооцогддог. Тус улсад боловсрол эзэмшсэн инженерүүд олон улсад салбартаа тэргүүлдэг төдийгүй нягт нямбай байдал, үйл ажиллагааны найдвартай байдлыг хангадгаараа алдартай. Өдгөө хөгжиж буй орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтад герман инженерүүд голлон ажиллаж байна. Инженерингийн салбарт ийнхүү тэргүүлж буй нь тус улсын өндөр чанартай боловсрол, инновацид хийж буй хөрөнгө оруулалт, улс төр, нийгмийн дэмжлэг зэрэгтэй холбоотой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.