ХОТХОНЫ ТУХАЙ

Хотын төв цэг Чингисийн талбайгаас 3 км зайд, хамгийн цэнгэг агаартай бүсэд, Хатан туул гол, Богдхан уул, хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлах таны хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахаар төлөвлөгдсөн “Deluxe Marshall Vilage” цогцолбор хотхоныг та бүхэнд танилцуулж байна.

Та цэвэр агаарт амьдрахын тулд хотоос хол амьдарч, ажилдаа явахын тулд замын түгжрэлд орох шаардлагагүй боллоо. Deluxe Marshall Vilage хотхоныг хотын төвд, Туул голын цэвэр агаарын урсгал дагуу хамгийн цэвэр агаартай бүс, өмнө нь ашиглагдаж байгаагүй цэвэр эрүүл хөрсөн дээр завгүй нийгэмтэй хөл нийлүүлэн амжилттай яваа эрхэм таны шаардлагад нийцүүлэн бүтээн байгуулж байна.

Хотхоны урд хэсгээр 0.07 га хувийн эзэмшлийн газартай хаус, дунд хэсгээр 2-3 айлын таун хаус болон 6 давхар элит орон сууцнуудтай бол хойд хэсгээр 5 одтой зочид буудлын стандарт бүхий 12-16 давхар тансаг зэрэглэлийн Кинг тауэр апартмент бүхий нийт 3500 айлын 24 цагийн харуул хамгаалалт, нэгдсэн хашаатай бүх үйлчилгээг дотроо бүрдүүлсэн тансаг зэрэглэлийн цогцолбор хотхоныг төлөвлөж одоогоор 1500 айлын орон сууцыг ашиглалтанд оруулаад байна.

“Deluxe Marshall Vilage” цогцолбор хотхон нь дотроо дэлхийн жишигт нийцсэн сургууль цэцэрлэгийн цогцолбортой гэдгээрээ онцлогтой бөгөөд таны хүүхдийн тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлсэн.

“Монгол Оюун XXI зуун” бүрэн дунд сургууль нь БСШУЯ-ны цөм хөтөлбөрт нийцсэн, Германы нобелийн шагналтан Артур Фишерийн зохион бүтээсэн сургалтын хэрэглэгдэхүүн бүхий “STEM”, 40 гаруй жил англи хэл заасан туршлагандаа тулгуурлан боловсруулсан, 16 улсын 400 гаруй сургуульд амжилттай хэрэгжиж буй “Grape Seed” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

Хотхоны ногоон байгууламжыг нийт 8 га талбайд төлөвлөсөн ба Гацуур, Нарс, Хар мод, Нохойн хошуу, Монос, Хайлаас зэрэг 12 төрлийн бут, мод, сөөг бүхий ногоон байгууламж, байр хоорондын ногоон зүлэг, амран суух сүүдрэвч, чулуун зохиомж бүхий усан оргилуур, хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд зориулсан гадна тоглоомын талбайг төлөвлөснөөс оршин суугчдын тав тух, хүсэл шаардлагад нийцсэн газрын теннис, сагсан бөмбөг, хоккейн талбайг ашиглалтанд оруулаад байна.